Wednesday, January 27, 2010

Бөөрний дутагдал



Бөөрний дутагдал бол аюултай өвчин бөгөөд амьдралд ноцтой хүндрэл үзүүлж болох ба улмаар үхэлд хүргэж болно. Гэвч, үүнийг амжилттай эмчилж болдог.
Бөөр ямар үүрэгтэй вэ?
Цус өөрийн чухал үүрэг болох тэжээлүүд, хүчил төрөгчийг биеийн эсүүд рүү аваачих болон эдгээр эсүүдээс хаягдал матриалуудыг авч явахад цусны химийн найрлага нарийн хяналтан доор байх ёстой.
Энэ процесст бөөр цусыг өндөр даралт доор шүүж, хортой байж болох хорт бодисуудыг биеээс шээсээр дамжуулан зайлуулдаг.
Өдөр бүр бөөр биеийн бүх цусыг долоо эсвэл найман удаа шүүдэг.
Бөөрний дутагдал гэж юу вэ?
Бөөрний ажиллагаа доголдож эхэлснээр хорт бодисууд цуснаас шүүгдэхээ больж биеийн эдүүдэд хурж эхэлдэг. Энэ нь төрөл бүрийн асуудал үүсгэж болно.
Urea, creatinine хэмээх хоёр хаягдал бодисын хуралт ядрах, хоолонд муу болох, бөөлжихөд нөлөөлнө.
Бие махбодийн метаболизмын процессын үед бий болсон хүчилийн хуримтлал метаболик ацидозис гэдэг өвчин үүсгэж болно.
Фосфатаа зайлуулж чадахгүй байх нь цусны фосфатын түвшинийг ихэсгэн кальцын хэмжээг багсагадаг.
Кальцын хэмжээ бага байвал яс хэврэг болдог.
Мөн бөөр өөрийн erythropoietin үйлдвэрлэх чадвараа алдаж, цус багадалтад хүргэж болох юм.
Бөөрний дутагдал нь бие дэх усны хэмжээг ихэсгэдэг ба энэ нь эсүүдийг хөөх, хавагнахад хүргэж болзошгүй.
Илүүдэл давс, усыг зайлуулахгүй байх нь даралт ихсэх, хөл, нүүр, гэдэс хавагнах болон амьсгаа давчдахад хүргэж болзошгүй.
Бөөрний дутагдалыг юу үүсгэдэг вэ?
Бөөрний дутагдлын гол шалтгаан нь glomerulonephritis (бөөрний үрэвсэл) болон диабетес мелитус.
Бөөрний дутагдлын бусад үүсгэгч нар нь бөөрний чулуу, бөөрний улйнхай, systemic lupus erythematosus хэмээх биеийн эсэргүүцлийн эмгэг, хянаагүй цусны даралт ихсэлт болон эм бэлдмэлүүдээс болдог.
Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?
Бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхлэхэд дараах шинж тэмдэгүүд гарч эхэлдэг:
• Цонхгор бөгөөд шарланги зүс царай
• сульдах
• амьсгал давчдах
• бие загатнах
• хоолонд дургүй болж аппетитаа алдах, заримдаа дотор муухайрах болон бөөлжих
• Нүүр болон хөл хавагнах
• Шээх горим алдагдах
Үүнийг яаж эмчилдэг вэ?
Хамгийн түгээмэл эмчилээ бол диализ юмь энэ нь бөөрний үйл ажиллагааг зохиомлоор дууриан явуулах техник юм.
Диализ гэж юу вэ?
Хоёр төрлийн диализ байдаг.
Гемодиализ /Haemodialysis/ гэдэг нь хамгийн өргөн хийгддэг диализын эмчилгээний төрөл юм.
Энэ нь өвчтөний цусыг биеээс нь гадуур олон төрлийн гуурсаан эргэлдүүлэх юм.
Цусыг бөөртэй адил замаар химийн “ванн” ашиглан хаягдалыг зайлуулан шүүдэг.
Ихэнх гемодиализын өвчтөнүүд долоо хоногт гурван удаа нэг диализыг 3-4 цаг хийлгэх хэрэгтэй байдаг.
Перитонеал диализ гэдэг техник нь арай бага хийгддэг бөгөөд энэ нь гэдэс доторх нугалаанууд цус шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Бөөр шилжүүлэн суулгаж болох уу?
Зөв өвчтөндөө, зөв цагт бөөр шилжүүлэн суулгах нь бөөрний дутагдалын хамгийн сайн эмчилгээ юм.
Хэрэв амжилттай болбол өвчтөн диализ хийлгэх ямар ч шаардлагагүй болно. Бөөрний дутагдалтай олон тооны өвчтөн бөөр шилжүүлэн суулгах боломжтой.

Даралт ихсэх


Даралт ихсэх буюу цусны өндөр даралт Их Британий насанд хүрэгсдийн дөрөвний нэгд нь тохиолддог байна.
Энэ нь ховорхон тохиолдолд хүнд өөрт нь зовиуртай мэдэгддэг. Хэрэв илрэхгүй, эдгээхгүй явсаар байвал энэ нь зүрх зогсох /харт аттак/ гэх мэт илүү ноцтой хүндрэл үүсгэж болно. 
Даралт ихтэй хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь эмчилгээ хийлгэдэггүй ба тэдний эрүүл мэнд эрсдэлтэй байдаг. 
Даралт ихсэх гэж юу вэ?
Цусны даралт нь цус артераар урсахдаа үзүүлж буй хүчний хэмжээ юм, артер бол зүрхнээс бие рүү цус зөөдөг судас юм.  
Артерын судсанд тодорхой хэмжээний даралт байх нь хэвийн бөгөөд цусыг хэрэг болж буй газар нь хүргэхэд хэрэгтэй зүйл юм. 
Цусны даралт өдрийн турш хэлбэлзэж байдаг, ялангуя, энэ нь биеийн хүчний дасгал сургууль хийх үеээр ихсэж, унтахад багасаж байдаг. 
Гэвч даралт үргэлжлүүлэн хэт өндөр байвал энэ нь эрүүл мэндэд хортой болдог.
Дахин дахин давтагдах өндөр даралт артерыг гэмтээж болох ба энэ нь түүнийг зузааруулж уян хатан байдлыг нь муутгадаг.
Энэ нь эргээд цусны урсгалыг хязгаарлаж, тогтмол өндөрсгөсөн даралтыг буй болгож болзошгүй.
Би яаж өндөр даралттай эсэхээ мэдэж чадах вэ?
Насанд хүрсэн бүх хүмүүс цусны даралтаа дор хаяж 5 жилд нэг удаа шалгуулж байх хэрэгтэй, болж өгвөл үүнээс олон шалгуулж байвал сайн. 
Энэ нь ялангуя та нас ахих тусам таны цусны даралт ихэсдэг болохоор та илүү их давтамжтайгаар шалгуулж байх шаардлагатай.
Цусны даралтыг гарын бугуйнд тусгай хийлж, хийг нь гаргадаг багажаар хэмждэг. 
Цусны даралтын хэмжүүр хоёр хэмжигдэхүүн өгдөг ба меркурын миллиметр эсвэл mmHg.
Эхнийх нь систолик /systolic/ даралт юм, энэ нь зүрх агшин цусыг биеээр тараахад гардаг цусны хүч юм. 
Хоёр дахь нь диастолик /diastolic/ даралт юм, энэ нь зүрх тэлж өөрийгөө цусаар дүүргэж дахин дараагийн агшилтандаа бэлдэж байх үеийн хүч юм. 
Насанд хүрсэн хүний хэвийн үзүүлэлт нь ерөнхийдөө 140/85 mmHg-ээс дээш байх ёсгүй. 
Чихрийн шижин гэх мэт өвчтэй хүмүүс бүр илүү бага даралттай байхыг хичээх хэрэгтэй –ойролцоогоор 130/80mmHg  эсвэл түүнээс бага. 
Хэд хэдэн хэмжилтийг нилээд хугацааны туршид хийж илүү нарийн хэмжилтийг хийх хэрэгтэй, учир нь цусны даралт хэлбэлзэж болох ба нэг өндөр даралттай байх нь тухайн хүн ерөнхийдөө өндөр даралттай гэсэн үг биш юм. 
Энэ юунаас болдог вэ?
90-өөс илүү хувийн тохиолдолд цорын ганц гол үндсэн шалтгаан байдаггүй, гэвч хэт их архи уух, илүүдэл жинтэй, хэт тарган байх, хэт их давс идэх болон биеийн тамирын дасгал хангалтгүй хийх зэрэг нь бүгд сөргөөр нөлөөлдөг. 
Цусны өндөр даралт нэг гэр бүл дотор байж болдог. 
Тун цөөхөн тохиолдолд бөөрний өвчин гэх мэт цорын ганц шалтгаан байж болох юм. 
Зарим нэгэн эм бэлдмэл цусны даралтыг ихэсгэж болох талтай. 
Яаж эдгээх вэ? 
Даралт ихсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэв даралт аль хэдийн их болсон бол багасгахад тус болохын тулд хүмүүс амьдралынхаа олон хэв маяг, зуршлыг өөрчилөн сэргийлж болно.
Эдгээр нь илүү эрүүл хоол хүнс хэрэглэх, илүү их биеийн хүчний дасгал хийх, давс, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах зэрэг болно. 
Тамхи татах нь өөрөө шууд даралт ихсэх эрсдэл үүсгэгч биш боловч тухайн хүний зүрхний зогсолт, зүрхний дутагдал болон харвалтын эрсдэлийг ихэсгэдэг.
Тамхиа хаясны хоёр жилийн дотор тухайн хүн зүрх зогсох эрсдэлээ хоёр дахин багасгадаг.
Судалгаагаар мөн зарим хүмүүс стрессээ тайлах техникүүд цусны даралтаа зохицуулахад тустай байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. 
ACE inhibitors, бета-хаагч, кальцын суваг хаагчид болон диуретикууд гэх мэт эмүүд ч бас зах зээл дээр байгаа.  Ихэвчлэн хүмүүст эдгээрийн нэгээс илүү нь хэрэг болдог. 
Цусны даралт ихсэхээс сэргийлэх нь яагаад чухал гэж?
Хэрэв цусны даралт их хэвээр байвал энэ нь цусны судёыг гэмтээж эхлэх ба ингэснээр зүрхний зогсолт, харвалт, зүрхний эсвэл бөөрний дутагдал болон нүдийг гэмтээж болно. 
Хэрэв та даралт ихтэй бол өөрийн цусны даралтыг 5mmHg-ээр багасгавал зүрх зогсох эрсдэлээ 20 орчим хувиар багасгаж болно.  

Чихрийн шижин



Чихрийн шижин нь даавар/гормоны эмгэг бөгөөд бөөр, хөл, тавхай, нүд, зүрх, нерв болон цус урсгалд хүндрэл учруулах магадлалтай.
Эмчлэхгүй үлдээвэл энэхүү хүндрэлүүд нь бөөрний дутагдал/зогсолт, гүхжил /гангрени/ болон эрхтэн тайрах мэс засал, хараагүй болох, цус харвалт зэрэгт хүргэж болох юм. 
Чихрийн шижин ихсэж байгаа ба энэ нь хүмүүс урт наслах болсон, улам тарган болж байгаа болон хөдөлгөөн багатайгаар амьдарч байгаатай холбоотой байх гэж үздэг.
Хоёр төрлийн чихрийн шижин байдаг байна. 
1-р төрлийн чихрийн шижин
1-р төрлийн чихрийн шижин буюу инсулинээс хамааралтай чихрийн шижин эсвэл иммунитет-нөлөөлсөн чихрийн шижин ч гэдэг, энэ нь  нойр булчирхай /pancreas/ дахь инсулин гэдэг гормон үйлдвэрлэдэг эсүүдийг устадаг өвчин юм. 
Инсулин нь цусан дахь чихрийн сахарийн хэмжээг хянахад хэрэгтэй байдаг. Инсулингүй бол үхэл гарцаагүй болдог. 
1-төрлийн чихрийн шижинтэй хүмүүс ихэвчлэн хүүхэд эсвэл залуудаа тусдаг ба тэд ерөнхийдөө ямар ч инсулин үйлдвэрлэх чадваргүй байдаг.
Тэд инсулиныхаа хэмжээг тогтмол тариа тарих эсвэл арьсны доогуур гормон оруулдаг насос зүүн ихэсгэх хэрэгтэй болдог.
Энэ нь одоогоор уудаг эм хэлбэрээр өгч болдоггүй, учир нь ажиллаж эхлэхээсээ өмнө хоол боловсруулах ажиллагаагаар устгагдаг.
Шинж тэмдэгүүд нь юу вэ?
1-р төрлийн чихрийн шижин гэнэт гарч ирдэг. Шинж тэмдэг, илэрцүүд нь:
•    Цусан дахь сахарын хэмжээ их байх;
•    Шээсэн дахь сахарын хэмжээ их байх;
•    Хэт их шээж (мөн/эсвэл хүүхэд орондоо шээх);
•    Хэт их өлсөх;
•    Хэт их цангах;
•    Хэт их жин алдах;
•    Сульдаж, ядрах;
•    Дургүй хүрэх болон сэтгэл санааны савалгаа;
•    Дотор муухайрах болон бөөжих.
1-р төрлийн чихрийн шижинг юу үүсгэдэг вэ?
Эмгэгийн шалтгаан мэдэгдээгүй хэдий ч удамшдаг байж магадгүй гэсэн нотолгоо байдаг. 
Мөн бусад орчины хүчин зүйлүүд болон өвчинүүд энэхүү өвчинийг үүсгэж ч магадгүй байдаг.
1-р төрлийн чихрийн шижинг хянаж болох уу?
Эмчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдсөнөөр 1-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүс аз жаргалтай, эрүүл саруул амьдарч чадна.
Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд инсулин тариа, тогтмол биеийн тамирын дасгал сургуулилт болон хоол хүнсээ хянах замаар аль болох ойр байлгах шаардлагатай.
Цус, шээсний шинжилгээ өвчин хяналтан доор буй эсэхийг харуулна. Шээсэнд кетонес /ketones/ байвал асуудал байгааг харуулдаг. 
2-р төрлийн чихрийн шижин:
2-р төрлийн буюу инсулины хамааралгүй чихрийн шижин нь чихрийн шижингийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ нь голдуу 45-аас дээш настай, илүүдэл жинтэй хүмүүст тохиолддог. I
2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүс хангалттай инсулин хийж чаддаггүй, эсвэл үүнийгээ зохистой “ашиглаж” чаддаггүй байна.
Хангалттай инсулингүйгээр бие организм цусны сахарыг эсүүдэд хүргэж чаддаггүй. Цусны урсгалд сахар хуран эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. 
2-р төрлийн чихрийн шижингийн шалтгаан юу вэ?
Өвчиний шалтгаан мэдэгдээгүй байна, гэвч удамшдаг байх гэж үздэг. 1-р төрлийн чихрийн шижинтэй адил хэт тарган байх гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлдөг нь харагдаж байна.
Шинж тэмдэгүүд нь юу вэ?
2-р төрлийн чихрийн шижин голдуу аажмаар буй болдог. Үүнийг тусдаг ихэнхи хүмүүс ихээр цангадаг ба шээх шаардлага нь ихсэж эхэлдэг. 
Мөн олон хүн ядарсан, жигших болон дотор муухарсан мэдрэмж төрдөг.   Зарим хүмүүсийн аппетит /хоолонд дуртай болох/ ихсэх боловч жингээ алддаг. 
Бусад шинж тэмдгүүд нь:
•    Арьс, буйл, үтрээ, давсагны удаа дараагийн эсвэл эдгэрэх нь хүнд халдвар/өвчин гарч эхэлдэг;
•    Нүд эрээлжлэх;
•    Гарт болон хөл чичрэх эсвэл мэдрэмжээ алдах;
•    Хуурай, загатнамхай арьс.
Шинж тэмдэгүүд нь мэдрэхийн аргагүй зөөлөн байдаг ба ингэснээр мэдэгдэхгүй явсаар байдаг. Эдгээр нь хөгширөлтийн шинж тэмдэгүүдтэй андуурагдаж болох юм. Дэлхий даяр сая сая хүн 2-р төрлийн чихрийн шижингээр өөрөө мэдэхгүйгээр өвчилсөн гэж үздэг. 
Яах вэ?
Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд аль болох ойр байлгаснаар 2-р төрлийн чихрийн шижинг хяналтанд байлгаж болно. 
Энэ нь зөвхөн тогтмол дасгал хийх, хоол ундаа зохицуулах замаар ч зохицуулагдаж болно.
Жингээ хасах нь хэт тарган зарим хүмүүсийн цусны сахарын хэмжээг хэвийн түвшинд авч ирэхэд тус болдог. 
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эмчээсээ авна уу.

Сэтгэл санаагаар унах, гуниг, дарамт- Депресс


Винстон Черчилл депрессээр оношлогдож байжээ.
Депресс нь өргөн тохиолддог сэтгэхүйн эмгэг бөгөөд Их Британий хүн амын тавны нэгд нь амьдралынх нь ямар нэг үед тохиолдсон гэдэг тооцоо байдаг ба тус улсад жил бүр 16 тэрбум долларын хохиролыг эм бэлдмэл, тэтгэлэг, алдагдсан ажлын өдөртэй холбоотойгоор эдийн засагт нь хохирол үзүүлдэг байна. Ямар ч насанд тохиолдож болох энэхүү өвчиний итгэл найдваргүй, туслалцаагүй болсон мэт мэдрэмж нь хүмүүст энгийн амьдралаа үргэлжлүүлэхэд нь хэцүү болгодог байна. Энэ нь ямар нэгэн байдлаар улам хурцдаж болох ба шинж тэмдэгүүд нь ихэнхдээ өөр өөр байдаг учир оношлоход хэцүү болгодог байна. Зарим хүмүүс дедресэнд орохдоо амархан байдаг бөгөөд энэ нь туулсан амьдрал, биеийн химийн бүтэц эсвэл удам дамжсан өвчин зэрэгээс шалтгаалдаг байх талтай гэж үздэг.
Депресэнд орж байсан хүмүүс дотор Сэр Винстон Черчиль болон Флоренс Найтингэйль нар байдаг.
Депрес гэж юу вэ?
Хүн бүр депресэнд орж болно.

Ихэнх шинж тэмдэгүүд дотор:
•    Итгэлгүй найдваргүй, туслалцаа авахаас өнгөрсөн мэт мэдрэмж
•    Хэнд ч хэрэггүй, зохисгүй, муу гэж бодох
•    Өөрийгөө үзэн ядах бодол, мэдрэмж, байнга бодсон, хийсэндээ эргэлзэх ба байнга баталгаа, нотолгоо
•    Хүчин мөхөсдсөн мэдрэмж ба шүүмжлэлд хэт эмзэглэх
•    Буруутай гэж өөрийгөө бодох
•    Энеригээ алдах болон төвлөрөх боломжоо алдаж хамгийн энгийн зүйлийг хийх эрмэлзэлгүй болох
•    Өөрөө өөрийгөө гэмтээх
•    Гэнэт жин алдах эсвэл нэмэх
•    Унталт алдагдах эсвэл хэт их унтах хэрэгцээтэй болох
•    Сэтгэл түгших, үймэн сандарч, амрахаа болих
•    Дур тачаалаа алдах
•    Биеийн өвдөл, хүндвэр
Ихэнх хүмүүс эдгээр шинж тэмдэгүүдийн хоёр, гурваас нь л тухайн үед илэрдэг.
Хэт их депресэнд орсон хүмүүс заримдаа амиа хорлох тухай бодож эхэлдэг ба төөрөгдөж, хий хоосон зүйл харах, сонсох тохиолдлууд байдаг.
Ихэнх депресийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хүмүүс амьдральдаа дахин депресэнд ордог.
Эмэгтэй хүмүүс депресэнд орох магадлал хоёр дахин их байдаг боловч эрчүүд 3 дахин их амиа хорлодог.
Судлаачид үүнийг эрдэмтэд эмэгтэйчүүд депресэнд орсноо илүү хүлээн зөвшөөрдөг, сэтгэхүйн эмгэгтэй холбоотой гутамшигтай холбоотой байх гэж үздэг.  
Өөр өөр төрлийн депресүүд
Төрөл бүрийн депресийн хэлбэр байдаг ба эмчийн оношлосон депрес, солиоролын депресс /manic/, төрсний дараах депрес зэрэг олон янз байдаг.
Солиорлын депрес нь хэт их санааны савалгаа юм, гэнэт хэт их энергитэй, өөдрөг байснаа гэнэт маш ихээр гутарч ямар ч энергигүй болох явдал юм.
Энэ нь ихэвчлэн литиумаар эмчилэгддэг ба, эсвэл зарим маш ноцтой үед цахилгаан татвалзааны эмчилгээ /electro-convulsive therapy/ хийдэг.
Төрсний дараах депресс нь төрсөний дараагаас ойролцоогоор 2 долоо хоногоос хоёр жил хүртэл болж болох ба ихэнх эхчүүдэд төрөөд хэд хоносны дараа тохиолддог сэтгэл санааны савалгаанаас өөр юм.
Бусад депрессийн төрлүүд гэвэл Улирлын чанартай Өртөх Хэвийн бус байдал /Seasonal Affective Disorder/ ба энэ нь өвөл болох гэж буйтай холбоотой гэж үздэг ба нар багассанаас болдог байж магадгүй гэж үздэг.
Депрессийн шалтгаанууд
Депресс нь олон зүйлийн хослол шалтгаантай байж болно.
Үүнд гэр бүлээрээ автах явдал их байдаг ба энэ нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой байж магад гэх хардлагыг төрүүлдэг, гэвч нөгөө талаар энэ нь гай зовлонт үйл явдлаас үүдэлтэй байж болох юм.
Хүнд ноцтой, зовлон дагуулсан өвчин нь иэхвчлэн тархин дахь химийн тэнцвэргүйжилтийн ямар нэг хэлбэртэй холбоотой байдаг.
Мөн өөрийгөө муу үнэлдэг буюу итгэл муутай, амьдралын ирээдүйг гутранги үзэлтэйгээр хардаг, стрессээ тайлах чадвар муу хүмүүс депрессэнд өртөх нь элбэг байдаг.
Амьдралд тохиолддог депрессэнд оруулж болох үйл явдалууд нь хагацал, архаг өвчин, хайр дурлалын асуудлууд болон санхүүгийн хүндрэл зэрэг байдаг.
Эмчилгээ
Сүүлийн хэдэн жил худалдаанд шинэ төрлийн анти-депрессант хэмээх эмнүүд ихээр гарч ирсэн билээ.
Эдгээрийн нэг нь Prozac бөгөөд dentate gyrus гэдэг тархины хэсэгт тархины эсийг ургуулах замаар нөлөөлдөг гэж үздэг байна.
Бусад төрлийн эмүүд депрессийг эмчилхэд хэрэглэгдэж болох юм.
Олон төрлийн эерэг хэмээх үнэлгээнүүд эдгээр эмнүүд дээр байсан боловч зарим өвчтөнүүд хажуугийн муу үр дүнг нь амссан.
Бусад эмчилгээний төрлүүд нь сэтгэхүйн засалын эмчилгээ буюу психотерапи бөгөөд энэ нь депрессийн шалтгааныг олж тогтоон тэдгээрийг даван туулах замыг олж өгөх юм.
Өөрдөдөө туслах бүлэгүүд нь өөрийн байгаа байдлын тухай бусадтай хуваалцан хэлэлцүүлэг хийдэг ба энэ нь жожигорч, ганцаардуулахгүй гэсэн зорилготой.
Зарим нэг ноцтой тохиолдолд депрессэнд орсон хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байж болох юм, ж.нь: тэд амь хорлоно гэж айлгаж байгаа эсвэл амиа хорлох гэж оролдсон бол.
Хэрэв тухайн хүн өөрөө өөртөө эсвэл бусдад эрсдэлтэй гэж үзвэл эмнэлэгт бас хэвтүүлж болох юм.
Сэтгэхүйн эмчилгээ, сэтгэхүйн эмнүүдээс гадна эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг сайн дураар эсвэл хүчээр цахилгаан цочирдуулах эмчилээнд /electro-convulsive therapy/ оруулж болох юм.
Энэ нь тархийг цахилгаан гүйдэлээр цохиулах юм.  Энэ эмчилгээ нь нилээн маргаантай, хэл амтай боловч сүүлийн жилүүдэд аюулгүй байдал нь сайжирсан.
Зарим сэтгэл зүйчид үүнийг хэрэглэхийн эсрэг байдаг, ялангуя өвчтөний зөвшөөрөлгүйгээр хийхийг нь буруушаадаг, гэвч бусад нь аминд халтай депрессийн үед үр дүн сайтай гэдэгт итгэдэг.

Үеийн үрэвсэл (Arthritis)

 Үеийн үрэвсэл нь үрэвссэн үе мөчнөөс болдог
Үений үрэвсэл гэдэг нь маш их түгээмэл тохиолддог өвчин юм. Их Британий 60 сая хүний 7 сая нь ийм өвчтэй гэж үздэг. 
Гэвч энэ нь нэг л өвчин биш ба 200 гаруй өөр өөр төрөл байдаг. 
Энэхүү нэр томьёо нь ерөнхийдөө үений үрэвсэл юм. Үрэвсэл нь үе мөчийг өвдөлттэй, хөшөнгө, хавдартай болгодог ба хүнд тохиолдол хөдөлгөөнийг ихээр хязгаарладаг. 
Хамгийн их тохиолддог хоёр төрөл нь остёо-артрит болон ревматойдный артрит юм. 

Остёо-артрит:
Энэ юу вэ?
Остёо-артрит нь үе мөчний хамгаалдаг эд болох мөгөөрсний гэмтэлээс үүсдэг. Үрэвсэл нь хамгаалалтгүй үе мөчний ясууд хоорондоо үрэлдснээс бий болдог. 
Энэ нь хуруу, өвдөг, хонго болон нуруунд иэхвчлэн тохиолддог. Мөн бугуй, тохой, мөр хөлийн шагайнд ч тохиолдож болно. 
Энэхүү өвчин мөн гэмтэлтэй, эсвэл хэт их ачаалалтай үе мөчүүдэд тохиолддог.
Остёо-артрит юунаас болдог вэ? 
Шалтгаан нь тодорхой мэдэгдээгүй байна. 
Нэг онол нь үе мөчөн дахь механик даралт натуральный химийн бодисийг хэвийн бус их хэмжээгээр ялгаруулахад нөлөөлдөг гэж үзэж байна.
Энэ нь мөгөөрс ургах, алга болох болон орлогдох нарийн балансыг алдагдуулдаг гэж үздэг. 
Үүний оронд мөгөөрс маш хурдан алга болж зохистойгоор орлогдож чадахаа байдаг. 
Мөгөөрс алга гэмтэхэд бие организм гэмтлийг шинэ яс гарган засах гэж оролддог. 
Үе мөчөн дахь яснууд зузаарч шинэ яс мэдэгдэхүйц булцайдаг, энэ нь ихэвчлэн гар, хөлөнд тохиолддог.
Энэхүү цикл дахь бүх гэмтлийн алхам болон зохисгүй засвар өвдөлт бий болгодог. 
Шинж тэмдгүүд нь юу вэ?
Осёо-артрит ихэвчлэн алгуухан бий болдог. Өвчний эхний шатанд үе биеийн хүчний ажил  болон дасгалын дараа өвдөж болох юм. Гэхдээ үүнийг туссан хүн бүр өвддөггүй.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү өвчин тогтмол эсвэл тасалдан үе мөч өвдөх ба энэ нь хавдартай болж эсвэл зөөлөн болох байдлаар дагалддаг. 
Хөдлөхгүй байх үе хөшөнгө байдалтай болгож болно.
Өртөгдсөн үеүүд хярх хэмээн дуу чиээ эсвэл яс ясаа үрж агаа мэт мэдрэхүйгээр төрж болно.

Ревматойдный артрит:
Энэ юу вэ?
Энэ өвчин нь үе мөчүүд “шугамдснаас” (synovium) үүдэлтэй үрэвслээс болдог. 
Зарим хүнд энэ нь цус, уушиг, зүрх зэрэг биеийн бусад хэсэгт нөлөөлж болох юм. 
Үүнд өртсөн үеүүд хэлбэрээ алдаж улмаар хэвийн хөдөлгөөнөө алдаж болох юм. 
Ревматойдный артрит юунаас болдог вэ?
Ревматойдный артрит нь авто-имунный өвчин юм. Энэ нь халдвар, өвчин болон гадны биетийг эсэргүүцэх биеийн эсэргүүцлийн систем үйл ажиллагааны доголдолд орж биеийн эдүүд рүүгээ дайрдаг.
Энэ юунаас болдог шалтгаан нь тодорхой бус байна. Удамшилын хүчин зүйлүүд нөлөөлдөг, гэхдээ бүх тохиолдолд биш.
Судалгаа мөн зарим үед өвчин тусах нөлөөлдөг болох талтайг харуулжээ.
Шинж тэмдгүүд нь юу вэ?
Ревматойдный артрит үе мөчүүдийг зөөлөн мэдрэгдэх, хөшөнгө, хавдартай болгодог.  
Шинж тэмдэгүүд удаан хугацаагаар үргэлжлэх, эсвэл гэнэт гарч ирэн тэгснээ алга болох байдлаар гарч ирж болох талтай.
Ноцтой тохиолдолд өвчин үе мөчний ноцтой гэмтэл болон тахир дутуу болгож болно.
Артритын эмчилгээ:
Олон төрөлжсөн, эрүүл хооллох нь өвчний шинж тэмдгүүдийг багасгахад тустай гэж үздэг. Биеийн тамирын дасгал хийх нь мөн тустай гэж үздэг.
Физик эмчилгээ өргөн хэрэглэгддэг ба зүү тавих гэх мэт уламжлалт эмчилгээг ч бас их хийдэг.
Эм ууж болох уу?
Өвчин намдаах артритын үрэвслийн эсрэг олон төрлийн эм байдаг.
Өөр бүлгийн эмүүд өөр өөр замаар нөлөөлдөг. Зарим нь зөвхөн ревматойдный артритад хэрэглэгддэг бол зарим нь ревматойдный артрит болон остёоартритыг эмчилхэд хэрэглэгддэг.
Гол эмчилгээний төрлүүд нь:
•  уламжлалт стеройдын бус үрэвслийн эсрэг эмнүүд (NSAIDs)
•  COX-2 тусгай зогсоочиг /specific inhibitors/
•  Цогц эмчилгээнүүд
•  Өвчин намдаагчид (analgesics)
•  Стеройдууд
•  Өвчин засагч/өөрчлөгч ревматидын эсрэг эмнүүд (DMARDs)
•  Биологийн хариулт засагч/өөрчлөгчид
Мэс засал ямар вэ?
Төрөл төрлийн мэс заслыг мэс заслууд хийдэг, гэхдээ энэ н зөвхөн ноцтой бөгөөд бусад эмчилгээ үр дүнгээ өгөөгүй үед л хийдэг.
Эдгээр нь:
Артродезис /Arthrodesis/: Артриттай үеүүдэд дахь ясуудыг мөгөөрсийг аван мөн ясны мөчир суулган нийлүүлэн хайлуулдаг мэс засал. Зорилго нь хатуу, бөгөөд болж өгвөл өвдөлтгүй, тогтоц бий болгох.  A procedure to fuse the bones in an arhritic joint together by removing the cartilage and placing a bone graft in the joint. The aim is to create a solid, and hopefully painfree, structure.
Артропласти /Arthroplasty/: Үе мөчийг дахин засварлах эсвэл бүхлээр нь солих.  
Артроскопи /Arthroscopy/: Жижигхэн багажуудаар мөгөөрсийн хэвийн бус хэлтэрхийнүүд, мөн/эсвэл ястай хэт ургацагуудыг хусах болон угаах.
Остёотоми: Залуу өвчтөнүүдэд хонго эсвэл өвдөгний хэвийн бус хэлбэрийг засах. 
Синевектоми: Өвчтэй болсон үеийн шугамдалтыг /lining/ авах.       

Цус багадалт (Anaemia)


Цус багадалт нь цусны улаан эс үгүй болсноос үүддэг.
Цус багадалт нь хамгийн түгээмэл хоол зүйн асуудал бөгөөд ихэвчлэн хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд, өсвөр насныхан болон балчир хүүхдүүдэд тохиолддог.
Энэхүү эмгэг мөн 85-аас дээш насны эмэгтэйчүүдийн 6 хүний нэгд нь тохиолддог.
Дангаараа энэ нь ихэвчлэн аюулгүй боловч өөр бусад илүү хүнд суурь асуудлын илэрц байж болох юм.
Төмрийн дутагдлын цус багадалт хэмээх хамгийн түгээмэл хэлбэрийн оноштой 65-аас дээш насны  хүмүүсийн тавны нэг нь өлөн гэдэсний хүнд өвчтэй байдаг.

Цус багадалт гэж юу вэ?
Цус багадалт гэдэг нь цус бие махьбодыг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй байх өвчин юм.
Энэ нь нэг бол цусны улаан эс үгүй болсон эсвэл эс болгон хүчилтөрөгч агуулдаг пигмент болох хаемоглобинийг маш бага агуулж буйгаас болдог. 
Цусны эсүүд нь ясны чөмөгөнд боловсрогддог ба хэвийн үед ойролцоогоор 4 сар амьдраад устгагддаг.
Энэхүү ажиллагааны тэнцвэр алдагдснаас цас багадалт бий болдог.
Нэг бол ясны чөмөг хэт бага цусны эс үйлдвэрлэж байгаагаас эсвэл эсүүд хэт хурдан устгагдах буюу алга болж байгаагаас үүдэлтэй. 
Цус багадалтын хэд хэдэн шалтгаан байдаг ба энэ нь:
•    Согогтой ясны чөмөг
•    төмрийн дутагдал учир нь энэ нь хаемоглобины гол түүхий эд юм
•    Витамин В12 эсвэл фолийн хүчилийн дутагдал учир нь эдгээр нь цусны улаан эсийг үйлдвэрлэхэд хэрэгтэй байдаг
•    Өвчинөөс үүдэлтэй байж мэдэх хэт хүнд сарын тэмдэгнээс үүдэлтэй цус алдалт буюу дотуур цус алдалт
•    Малария гэх мэт халдварт өвчин
Цус багадалтын хамгийн түгээмэл хэлбэр юу вэ?
Хамгийн түгээмэл хэлбэр бол төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт юм.
Төмөр үгүй болсноор ясны чөмөг цусны улаан эс хийх хаемоглобин хийж чадах боломжгүй болдог. 
Үйлдвэрлэгдсэн эсүүд нь жижигхэн, өнгөгүй цагаан байдаг ба хүчил төрөгч агуулах багтаамж нь багассан баадаг.
Энэ нь идэх хоолон дахь төмрийн дутагдлаас үүдэлтэй байж болох юм. Төмөр авах сайн эх үүсвэрүүд нь жимс, үрийн талх, буурцаг болон нарийн мах зэрэг юм.
Мөн нарийн гэдэс хоолноос төмрийг сайн шингээж чадахгүйгээс ч үүдэлтэй байж болох юм. Энэ нь коелиакийн / сoeliac disease. / хэмээх хоол шингээх өвчинөөс үүдэлтэй байж болно.
Гэвч хамгийн гол төмрийн дутагдлын цус багадалтын шалтгаан нь хүнд, байнга цус алдалтаас үүдэлтэй төмөр хэвийн бусаар их алдалтаас болдог. 
Зарим тохиолдолд энэ нь өвчинөөс үүдэлтэй байдаг. 
Байнга цус алдуулж байдаг түгээмэл өвчнүүд нь хоол боловсруулах замын гастрит, хоол боловсруулах эрхтний шархлаа, ходоодны хорт хавдар, гэдэс дотрын үрэвслийн өвчин, геморройдс / haemorrhoids, / болон гэдэс дотрын хавдар юм.
Асдирин болон ижил төрлийн стеройдын бус үрэвслийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэн эмчлүүлснээс ходоод гэдэсний цус алдалтыг бий болгож болно.
Шинж тэмдэгүүд нь юу вэ?
Цус багадалтын анхны шинж тэмдэгүүд нь ядрах, зүрх судасны лугшилтууд юм.
Мөн түгээмэл шинж тэмдгүүд нь амьсгаа давхцах болон толгой эргэх зэрэг болно.
Хэрэв цус багадалт хүнд бол ангнна /цээж өвдөх/, толгой өвдөх болон хөлний өвдөлтийн эрсдэл байдаг.
Мөн бие махбодийн өвчин, халдвартай тэмцэх чадвар багасдаг.
Төмрийн дутаглаас үүдэлтэй урт хугацааны төмрийн дутагдал нь хэд хэдэн шинж тэмдэгүүдийг бий болгож болно жишээ нь:
•    Хэлэнд халуу оргих, шатаж буй мэт болох
•    Ам болон хоолой хатах
•    Амны булангуудад шархлах
•    Үрэх мэдрэхүй өөрчлөгдөх
•    Залгихад хүндрэлтэй байх
•    Хэврэг үс
Залуу хүмүүс цус багадалт маш их боловч шинж тэмдэг бараг байхгүй байж болох боловч хөгшин хүмүүс булчин, тархи болон бусад эрхтэндээ нөөц багатай учир үр нөлөөг нь илүү мэдэрнэ. 
Цус багадалтыг яаж эмчилдэг вэ?
Цус багадалтын хамгийн түгээмэл хэлбэр болох төмрийн дутагдлыг төмрийн бэлдмэл өгч эмчилдэг.
Зарим өвчтөнүүдэд тариа хийдэг.
Хэрэв төмөр алдагдал маш хүнд байвал цус сэлбэн юүлэх шаардлагатай байж болох талтай.

Согтууруулах ундаа


Их Британий Консерватив намын дарга Виллиам Хааг грушик пиво ууж буй нь
Хааг нэгэн удаа өдөрт 14 грушик пиво уусан гэдэг нь түүний сонгогчдод сонин санагдаж болох юм гэвч түүний эмчид энэ нь тийм ч “сонин” санагдахгүй болов уу.
60 сая хүнтэй Британи улсад хэт их архидалт нь 33.000 хүнийг жил бүр үхэл рүү түлхдэг, ингэхэд тус улсын ЭМЯ 300 сая доллар архидалтаас үүссэн эмгэгүүдийг эмчилхэд зарцуулдаг байна. 
Эмч нар өдөрт уух “аюулгүй” архины хэмжээг гаргасан ба 14 грушик гэдэг бол түүнээс дэндүү их олон дахин их юм. 
Өдөрт уух архины хязгаар нь 3-4 нэгж ба энэ ойролцоогоор нь нэг хагасаас хоёр грушик энгийн хүчтэй шар айраг гэсэн үг юм. 
Үүнээс их болонгуут эрүүл мэндийн эрсдэлүүд гарч эхэлдэг. 
Мөн өдөрт уух хэмжээгээ нөөцөлж байгаад нэг дор ихээр уух нь зүгээр биш ба мөн адил аюултай. 
Ихэнх хүмүүс их хэмжээний архи уухын шууд нөлөөний тухай мэддэг – гэвч бие архинд дасах тусам нөлөөг мэдрэх нь багасч эхэлдэг. 
Бөөлжис цутгах, өвдөх
Хэт их архи ходоодыг эвгүй болгон энэ нь өвдөлт, бөөлжис цутгах явдалыг үүсгэдэг ба түр зуурын бэлгийн сулралд хүргэж болно. 
Согтууруулах ундаа биеийг усгүйжуулах нөлөөтэй ба шарталт зарим талаар үүнтэй холбоотойгоор мөн үүсдэг. 
However, it is the longer term effects which worry doctors.
Урт хугацаагаар хэт их согтууруулах ундаа хэрэглэх нь бараг бүх эрхтэнд нөлөөлдөг. 
Согтууруулах ундаа нь ерөнхийдөө хор бөгөөд нийлбэр нөлөө нь аймшигтай дагуулж ч болно. 
Урт хугацаагаар уугчид элэгний гэмтэл тус болох юм учир нь элэг нь архийг боловсруулж биеээс гадагшлуулдаг эрхтэн юм. 
Элэгний эмгэг
Гурван төрлийн эмгэг байдаг - өөхжсөн элэг, энэ нь элэгэнд өөх хурж түүний ажиллагааг гэмтээдэг. Архины шарлалт гэдэг нь элэгний үрэвслийг бий болгодог ба энэ нь ноцтой болж улмаар элэгний цирроз болж болох талтай ба архи уухаа зогсоохгүй бол элэг бүрэн ажиллагаагүй болдог. 
Эхний хоёр шат нь ихэвчлэн эдгээж болдог боловч элэгний циррозонд эмчилгээ байдаггүй. 
Хэт их архи уудаг хүмүүс архаг гастрит тусч болох юм энэ нь өдөр бүр тохиолддог шартсан мэт дотор муухайралт болон өвчтэй мэт байх юм. Мөн тэд oesophagus-аа гэмтээж болох юм. 
Pancreatitis нь мөн архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн түгээмэл хүндрэл юм. Энэ нь маш их зовиуртай, эдгээхэд хэцүү өвчин бөгөөд заримдаа үхэлд хүргэдэг. 
Тархи гэмтэх нь зарим үед тохиолдож болох ба архины дементия нь удаан хугацаагаар ууж буй хүмүүст ихээр тохиолддог.
Зүрхний өвчин бөгөөд цус харвалт
Энэ бүгдээс зүрхний гэмтэл болон цусны эргэлтийн системийн гэмтэл нь архи уудаг хүмүүсийг хамгийн ихээр эрсдэлд оруулдаг. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр уух нь цусны даралт ихсэлтийн хамгийн гол шалтгаануудын нэг ба энэ нь зүрхний өвчин үүсэх шалтгаан болдог.
Ихээр архи уух нь калор авалтыг ихээхэн хэмжээгээр өсгөх магадлалтай ба энэ нь таргалалтад хүргэж улмаар дээрх эрүүл мэндийн эрсдэлүүдийг ихэсгэдэг.
Өдөр бүр тогтмол гурван нэгжээс дээш архи уух нь геморройн харвалт хэмээх цус харвалтын эрсдэлийг ихэсгэдэг.
Мөн архидалт нь ясны сийрэгжилт, булчингийн сулралтад хүргэж болох ба псориаз болон экземийг улам муутгаж болох юм.
Эрэгтэйчүүдэд хуял тачаал нь багасах, чалхаа алдах, төмсөг болон бэлэг эрхтэн агших, үр тогтоолт муудах, бэлэг эрхтэн үсгүй болох гэх мэт муу үр дагавартай. Мөн циррозтой бол хөхний хэмжээ томрох болон биеийн үсээ алдах зэрэг сөрөг үр дагавар гарч болно.
Эмэгтэй хүнд овуляци зогсож хөх болох бэлэг эрхтэн агшиж болох талтай.
Олон төрлийн хорт хавдарууд архитай холбоотой байдаг, ялангуя амны, oesophagus-ийн, элэгний, ходоодны, колон, нугалаа гэдэсний ректум, мөн зарим судлаачдын үзэж буйгаар эмэгтэй хүний хөхний хорт хавдарт нөлөөлдөг байна.
Төрөөгүй хүүхдэд хор хөнөөл учруулах
Хэт их архи уух, тэр ч бүү хэл зүгээр л ганц удаа хэт их архи уух нь жирэмсэн эмэгтэйчүүд төрөөгүй хүүхдэдээ хор хөнөөл учруулдаг.
Энэ нь үр зулбалт, бага жинтэй хүүхэд төрөх, болон зарим ноцтой тохиолдолд үр хөврөлийн архины синдром /foetal alcohol syndrom/ хэмээх IQ багатай, нүүрний гажигтай бөгөөд өсөлтийн дутагдалтай хүүхэд төрдөг бүлэг гажигийн хэлбэрийн гажигтай хүүхэд төрж болох юм.  
Олон судалгаагаар тохиуулж архи хэрэглэх нь, жишээ нь нэг эсвэл хоёр нэгж уух нь ялангуя зүрхний өвчинөөс хамгаалах үр нөлөөтэй гэдгийг харуулж байгаа.
Энэ нь эцэслэсэн дүгнэлт байхгүй байгаа ба спиртийн агууламж эсвэл согтууруулах ундаанд буй өөр бодис нөлөөлж буй нь тодорхой биш байна.